Захирагчийн албаны түүхэн замнал
БНМАУ-ын СНЗ-ийн 1965 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 136-р тогтоолоор Түнхэл хороог байгуулж Засаг захиргааны нэгж болгосон түүхтэй. Орон тоо зохион байгуулалтын хувьд АДХ-ын Гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, санхүү гэсэн 2 орон тоотой ажиллаж байсан байна.
1983 онд БНМАУ-ын СнЗ-өөс сум, район орон нутгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга нарын улсын зөвлөгөөн зохион байгуулснаар 1984 онд АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргын орон тоог шинээр баталж, захиргааны ажлыг сайжруулах талаар нилээн анхаарч ирсэн байна.
МУ-ын УИХ-ын 1994 оны 05-р сарын 06-ны өдрийн 36-р тогтоолоор Түнхэл хороог татан буулгаж Мандал суманд нэгтгэн Түнхэл тосгон, 7-р баг болгосон.
МБАА-н дарга А.Шөшкей, Дашзэвэг, О.Лувсандондов, Т.Дарьсүрэн, Б.Алагаа нар нь АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ.
Үүнээс хойш Түнхэл хорооны даргаар Ч.Базар /1984 он/ , 7-р багийн засаг даргаар Д.Дамирансүрэн /1994,1998-2000 он/, Д.Дашдондог /1995-1996 он/, Ж.Цэрэнчимэд /1997-1998он/ Ш.Батзориг /1998он/, 5-р багийн засаг дарга Ч.Тангад /2000-2004 он/, Р.Ганхүү /2004-2007 он/ , С.Раднаабазар /2008-2016 он/ нар ажиллаж байсан бөгөөд 2017 оноос 5-р багийн засаг дарга, Түнхэл тосгоны захирагчаар Ч.Оюунгэрэл сонгогдон ажиллаж байна.
Tweet