СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын дагуу хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдрөөс эхлүүлж байна. ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ: - Зээлийн хугацаа 3 жил - Зээлийн хүүгийн хэмжээ жилд 3 хувь - Зээлийн дээд хэмжээ 10 сая төгрөг ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР, ЧИГЛЭЛ Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр: 1. ЖДҮйлдвэрлэл эрхлэгчид тоног төхөөрөмж худалдан авах 2. Нэмүү өртөг шингэсэн боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл Газар тариалангийн чиглэлээр: 1. Өрхийн аж ахуй эрхлэх 2. Хүлэмжийн аж ахуй эрхлэх 3. Зоорийн аж ахуй эрхлэх ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА: - Монгол банкны мэдээллийн сангийн лавлагаа - Суманд бүртгэлтэй буюу байгаа оршин сууж үйл ажиллагаа явуулдаг байх; - Сум хөгжүүлэх болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх - Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх; - Жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх(түүнийг нь нотлох баримт бичиг шаардлагатай) - ШШГГ-ын лавлагаа ТӨСӨЛД ТАВИГДАХ ШАЛГУУР: - Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрэхэд чиглэсэн байх; - Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх; - Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх: - Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх; ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХЭЛБЭР: Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн байранд цаасан хэлбэрээр авна. Төслийн материалыг битүүмжлэн ирүүлэх. /Иргэн, аж ахуйн нэгжийн нэр, регистрин дугаар, хүссэн зээлийн дүн, утасны дугаарыг дугтуйны гадна талд бичсэн байх/ Жич: Төслийн материал хүлээн авах хугацаа 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цагт дуусах бөгөөд төслөө тухайн хугацаанаас өмнө өгөхийг зөвлөж байна. утас: 70367340: 96267077