Цөөн үгээр

- МЭНДЧИЛГЭЭ - Мэндчилгээ - Мэдээлэл

Төгөлхөн цэцэрлэг

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 869

Сэлэнгэ аймаг Мандал сум Түнхэл тосгоны Төгөлхөн цэцэрлэгийн түүхэн замнал

Түнхэл тосгоны хүүхдийн цэцэрлэг нь 1967 онд МБАА-г түшиглэн анх 25 хүүхэд, эрхлэгч, асрагч, сахиул гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр Түнхийн хийдийн туурины урдхан талын намхан цагаан байранд үйл ажиллагаа явууулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед эрхлэгчээр Н.Осор, тогоочоор Р.Оюун, хүмүүжүүлэгч багшаар Н.Лоонжид нарын хүмүүс ажиллаж байжээ. 1975 онд хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр иж бүрэн тоног төхөөрөмжтэй 25 хүүхдийн цэцэрлэг нэмэгдэн баригдаж 50 хүүхэд хүлээн авч 7 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байсан ба эрхлэгчээр Н.Цэрэннадмид, тогоочоор Н.Монсон, хүмүүжүүлэгч багшаар Н.Лоонжид, Н.Дуламжав, асрагчаар Н.Пунсал, Р.Дуламсүрэн, галч сахиулаар Лхамжав нарын хүмүүс ажиллаж байсан байна.1979 онд 75 хүүхэд, 11 ажилтантай, 1984 онд 100 хүүхдийн хүчин чадалтай, 16 багш, ажилтантай болсон.

2017 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан 150 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтанд оруулан Хүүхэд бүрийн авъяас чадварыг нээн илрүүлж цөм хөтөлбөрт тулгуурласан чанартай хичээл үйл ажиллагааг бэлтгэн хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө хамтдаа уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Төгөлхөн цэцэрлэг нь одоогоор Бага-а, бага-б, дунд, холимог, ахлах, бэлтгэл-а, бэлтгэл-б гэсэн 7 бүлэг 198 хүүхэдтэй.

Эрхлэгч Т.Лхагважав, аргазүйч З.Эрдэнэзаяа, Гацуурхан /холимог 24 цаг /бүлгийн багш Б.Гантөмөр,Б.Үүрийнзаяа, туслах багш М.Солонго,Б.Мөнхзаяа, Н.Ундрахбаяр,  Жимсхэн /Бага-Б/ бүлгийн багш А.Буянаа,туслах багш С.Болормаа, Цэцэгхэн  /Бага-А / бүлгийн багш Т.Ундармаа,туслах багш Б.Алтанцэцэг, Нархан / дунд/ бүлгийн багш  Б.Нарантуяа, туслах багш Д.Наранчимэг, Нахиа /ахлах/ бүлгийн багш Э.Одончимэг, туслах багш Х.Оролган, Дэлбээ/ бэлтгэл-Б/ бүлгийн багш  З.Аманжол, туслах багш Р.Отгонням, Моносхон /бэлтгэл-А/ бүлгийн багш Д.Эрдэнэцэцэг, туслах багш Т.Саранцэцэг, хөгжмийн багш Б.Отгонхүү, нягтлан бодогч Д,Ариунжаргал, нярав Н.Оюундулам, ахлах тогооч О.Лхагвасүрэн, туслах тогооч У.Сарай,Б.Наранцэцэг, цагаан хэрэглэл угаагч Д.Ууганчимэг, Сахиул Т.Сумъяажав, Х.Балжинням, Ц.Лхагвасүрэн, А.Нандинэрдэнэ гэсэн нийтдээ 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ жилийн байдлаар цэцэрлэгийн насны нийт 245 хүүхэд бүртгэлтэйгээс 191 хүүхэд хамрагдаж хамран сургалт 80% байна.

Нийт 9 багштай ба

Мэргэжилийн багш-6

Суралцаж байгаа-3

Багшлах эрхтэй-6

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

  • Мэдээлэл ЭНЭ САРЫН 19-НД ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО
  • мэдээлэл Цаг уурийн мэдээлэл
  • мэдээлэл Иргэдийн анхааралд
  • мэдээлэл Салбарын хэлэлцээр буюу бидний анхны хүчин төгөлдөр хууль эрхзүйн баримт батлагд
  • МУ-ын Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалтын сорил 2021 оны 3 дугаар сарын 31-ни
  • Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар Нус цэрээ бүү хая‼ Гудамжинд нус цэрээ хаях нь олон халдварт өвчин тархах эрсдли
  • https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/p526x296/157713341_5130840670321
  • Зарлал ИХ-ын гишүүн Ч.Ундрам 2020 оны 10 сарын 09-ны 09:00 цагт Сургуулийн зааланд ард
  • Мэндчилгээ Мэндчилгээ Түнхэл сайхан нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хойч үеийнхээ ирээдүйн сай
  • мэдээ Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж, гурав болон түүнээс дэ
  • мэдээлэл Сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛ
  • мэдээлэл Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль
  • мэдээлэл Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль
  • мэдээлэл Шинээр алдарт эхийн 1,2-дугаар одон авах эхчүүдийн одонг 2020 оны 09-29-ний өдри
  • мэдээлэл ЗАРЛАЛ 2020 ОНЫ 2-Р ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 2020 ОНЫ 10-Р САРЫН 07-НИЙ ӨДӨР МАН
  • мэдэгдэл МЭДЭГДЭЛ Аж ахуй нэгж байгууллага, иргэдийн анхааралд 2020.09.21