Цөөн үгээр

- МЭНДЧИЛГЭЭ - Мэндчилгээ - Мэдээлэл

Түнхэл Ерөнхий боловсролын сургууль

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1511

Хувьсгалын өлгий нутгийн босгонд орших Түшээт хан аймгийн Баатар ван С.Наваан-Юндэнгийн хошуу хэмээн нэрлэгдэж байсан энэ нутагт анх 1961 оны 09дүгээр сарын 05 нд Төв аймгийн Ардын Депупатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр Балж, Гацуурт, Түнхэл, Баянголоор нутаглагч ардын хүүхдүүдийг сургах ажлыг төвлөрүүлж,Батсүмбэрийн сангийн аж ахуйд харьяалуулан эхрлэгч Д.Намсрай, багш Л.Ороссүх нар 63 суралцагчидтайгаар анх тулгын тулуугаа тавьж эхэлсэн түүхтэй.

1965 онд Түнхэлийн Мод Бэлтгэлийн Аж Ахуйг Сэлэнгэ аймгийн харьяанд орсонтой холбогдуулж Сайд нарын Зөвлөлийн 33 дугаар тогтоол шийдвэрээр тус сургуулийг 1965 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Ардын Боловсролын хэлтэст шилжүүлсэн байна.

Улмаар 1974 онд 8 жил, 1990 оноос 10 жилийн сургууль,2006 оноос 11 жилийн сургууль, 2013 оноос 12 жилийн сургууль болон өргөжин ажилласан байна. Сургуулийн анхны захирлаар Д.Дашзэвэг ажиллаж байсан бөгөөд Ардын Боловсролын тэргүүний ажилтан Л.Ороссүх,Ж.Дашзэвэг, Ц.Цэрэндулам, Г.Жүкей, М.Каусылгазы, Б.Бат-Очир, Л.Лайгүй, Ш.Банзрагч, Д.Пүрэвдаваа, Р.Жигжидсүрэн, С.Нармандах,Ж.Эрдэнэчимэг, Ц.Энэбиш,Л.Алтанцэцэг зэрэг тэргүүний ахмад багш сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байв.

Манай сургууль 1974 онд 8 жил, 1990 оноос 10 жилийн сургууль,2006 оноос 11 жилийн сургууль, 2013 оноос 12 жилийн сургууль болон өргөжин ажиллаж  байна.

Одоо манай сургууль  бага ангийн 10 бүлэг, дунд ангийн 7 бүлэг, ахлах ангийн 5 бүлэгтэй бөгөөд нийт 21 бүлэгт 556 сурагч суралцаж, 42 багш ажилтан ажиллаж байна.

Тус сургууль Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдриийн 238 дугаар тогтоолоор нэр орчуулагч, зохиолч С.Наваан-Юндэнгийн нэрэмжит болж 2003 онд түүний хөшөө болон гэр музейг сургууль дээр  байгуулсан бөгөөд  багш сурагчдын  амжилт бүтээлийг урамшуулан сурталчлах чиглэлээр “Баатар ван С.Наваан-Юндэн” сан үйл ажиллагаагаа явуулдаг.

Одоо тус сургуулийн захирлаар Д.Энхтуяа, сургалтын менежер  Б.Бямбаханд,  Д.Баярмаа ,нийгмийн ажилтан Ч.Ганчөдөр нар ажиллаж байна.

 Энэ хичээлийн жилд манай хамт олон бага, суурь, бүрэн дунд  боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхэд бүрийн авьяас сонирхлыг нээн хөгжүүлж, эх хэл, ёс заншлаа дээдэлдэг, зөв дадал хэвшилтэй өөртөө итгэлтэй болгон төлөвшүүлж, сургуулиийн үйл ажиллагаанд эцэг ,эх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

 

Мэргэжлийн багшаар 100% хангагдсан бөгөөд багш нарын 62 % нь мэргэжлийн зэрэгтэй ба анги танхимын  80% нь гэрчилгээтэй болж сургалтын таатай орчинг бүрдүүлсний зэрэгцээ   Боловсролын тэргүүний ажилтан 12 , Биеийн тамирын тэргүүний ажилтан 1, Соёлын тэргүүний ажилтан 1, магистр багш 9 ажиллаж байна.\

 

Манай сургуулийн бахархал

  • Бүжгийн “Эрдэнэс” хамтлаг
  • Мэргэжлийн чадварлаг багш нар
  • Эцэг эхийн хамт олны дэмжлэг
  • Төгсөгчдийн 70-80% нь их дээд сургуульд элсэн суралцдаг.
  • Байгалийн сайхан цогцолсон нутагт оршдог
  • Дэд бүтэц сайн хөгжсөн.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

  • Мэдээлэл ЭНЭ САРЫН 19-НД ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО
  • мэдээлэл Цаг уурийн мэдээлэл
  • мэдээлэл Иргэдийн анхааралд
  • мэдээлэл Салбарын хэлэлцээр буюу бидний анхны хүчин төгөлдөр хууль эрхзүйн баримт батлагд
  • МУ-ын Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалтын сорил 2021 оны 3 дугаар сарын 31-ни
  • Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар Нус цэрээ бүү хая‼ Гудамжинд нус цэрээ хаях нь олон халдварт өвчин тархах эрсдли
  • https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/p526x296/157713341_5130840670321
  • Зарлал ИХ-ын гишүүн Ч.Ундрам 2020 оны 10 сарын 09-ны 09:00 цагт Сургуулийн зааланд ард
  • Мэндчилгээ Мэндчилгээ Түнхэл сайхан нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хойч үеийнхээ ирээдүйн сай
  • мэдээ Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж, гурав болон түүнээс дэ
  • мэдээлэл Сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛ
  • мэдээлэл Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль
  • мэдээлэл Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль
  • мэдээлэл Шинээр алдарт эхийн 1,2-дугаар одон авах эхчүүдийн одонг 2020 оны 09-29-ний өдри
  • мэдээлэл ЗАРЛАЛ 2020 ОНЫ 2-Р ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 2020 ОНЫ 10-Р САРЫН 07-НИЙ ӨДӨР МАН
  • мэдэгдэл МЭДЭГДЭЛ Аж ахуй нэгж байгууллага, иргэдийн анхааралд 2020.09.21