•Түнхэл тосгоны эмнэлэг нь Хэнтий нурууны баруун бэл Ноён уулын зүүн суганд ой хөвчөөр бүрхэгдсэн Хараа, Түнхэл голын бэлчиртТүнхэл байрлалтай.
Түнхэл тосгоны мод бэлтгэлийн аж ахуйг түшиглэн 1960 онд аваарын бага эмчийн 1 орон тоотой. 1961 онд Сэлэнгэ аймгийн ЭХГ-ын харьяа бага эмчийн салбар, 1971 онд их эмчийн салбар, 2012 îíîîñ одоог хүртэл өрөгжин Түнхэл тосгоны болон Тарни багийн 4000 гаруй хүн амд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагаа MNS5081:2013 стандартын дагуу эмнэлгийн тусламжийн үйлчилгээг үзүүлж байна.
•Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төв нь 12 ортой, төсвийн 18 эмч, ажилчид, гэрээгээр гүйцэтгүүлэх 4 ажилтантай, Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төв нь 9056947 регистртэй, 13-20055 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхлэх” чиглэлээр ЭУ-1416170 тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй, 02364746103 яаралтай тусламжийн дуудлагын утасны дугаартай, 2017 онд Магадлан итгэмжлэгдсэн сум, тосгоны эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагаа MNS 5081:2013 стандартын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг.
•Эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх “Хоёр дугаар зэрэглэлийн эргэлтийн эмийн сан” тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй. Тосгоны хүн ам болон хэвтэн эмчлүүлэгчдэд эмийн үйл ажиллагааг тасралтгүй хангаж ажилладаг.
•Эрүүл мэндийн төв нь сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS 5081:2013 стандартын 6.1 дэх заалтын дагуу “Тусламж, үйлчилгээ үзүүлэх бүтэц зохион байгуулалт”-ыг эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 05 сарын 20-ний өдрийн А/10 тоот тушаалаар батлан хэрэгжүүлэн ажиллаж байна.