Хаврын тариалалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 30-ны өдрийн А/88 тоот “Хадлан, тариалангийн ургац хамгаалах тухай” захирамж гарсантай холбогдуулан 2020 оны 5 сарын 10-наас эхлэн 10 сарын 15-ныг дуустал тариалангийн талбай болон өвөлжөөний газрыг малын хөлөөс чөлөөлөхийг мэдэгдье. Жич: Тариалангийн талбайд мал орсон тохиолдолд 2018 оны 8 сарын 20-ны өдрийн ХХААХҮ сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан А-136, А-158, А-210 дугаар тушаалын хавсралт “Тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлал”-ын дагуу хохирол тооцох болсон тул малчид та бүхэн малаа байнгын хариулга маллагаатай байлгаж, малчид тариаланчдын харилцан уялдаа холбоог сайжруулан ажиллахыг хүсэж байна.
Tweet