Дээр очихМЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/127 тоот захирамжаар жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх буюу өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон.
Иймд хориглосон хугацаанд сум орон нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, сунгаа,үсэргээ зохион байгуулахгүй байж, хүүхдийн эрхийг хамгаалахад онцгой анхаарч, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг малчид, иргэд, уяачдад анхааруулж байна.
Хориглосон хугацаанд нутаг дэвсгэрийн хэмжээнд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулсан, тэдгээрт хүүхэд оролцуулсан этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.2 дахь заалтын дагуу “Хүүхдийн эрхийг зөрчсөн” үндэслэлээр арга хэмжээ тооцох үндэслэл болохыг анхааруулж байна.
Иргэн таныг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Захирагчийн алба
Tweet