МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар 27
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 174,000 (нэг зуун далан дөрвөн мянган) төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 76,000 (далан зургаан мянган) төгрөгөөр тус тус тогтоон мөрдсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Энэ тогтоолыг 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
Tweet