Цөөн үгээр

- МЭНДЧИЛГЭЭ - Мэндчилгээ - Мэдээлэл

ТАНГАРАГИЙН БАЯР БОЛЛОО

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 734

Өнөөдөр ээж, аавын эрх хүү эх орноороо төрийн албаараа овоглох болсноо  батлан тангараглаж төрийн сүлдэндээ сөгдөн мөргөлөө.

Улаанбаатар хотын иргэн М.Дүнчигмаа:Миний зээ хүү өөрийнхөө хүсэлтээр цэргийн албанд явсан. Хүү минь сэргэлэн цовоо сайхан на. Бас хоёр ч удаа шагнал авлаа. Цэргийн алба гэдэг чинь хүнийг эх оронч, тэсвэр хатуужилтай болгон төлөвшүүлдэг, хамгийн бахархалтай сайхан алба шүү дээ. Би зээ хүүгээрээ өнөөдөр маш их бахархаж байна” хэмээн хэллээ.

Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит ХЦ-ийн 0101-р ангийн захирагч, хурандаа С.Энхсүх:”Өнөөдөр манай Хилийн 0101-р ангийн бие бүрэлдэхүүн 2016 оны 1-р ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдынхаа цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ жил манайд Улаанбаатар хот, Орхон аймгаас алба хаагчид ирсэн. Эдгээр хүүхдүүд маань сургалтын төвүүддээ амжилттай суралцаад өнөөдөр цэргийн алба хаагчийнхаа тангарагийг өргөлөө. Энэ удаагийн тангарагийн баяр маань сонгуулийн жилд тохиож буйгаараа онцлог болж байна. Нөгөө талаас Алтанбулаг чөлөөт бүсийн хамгаалалтыг хил хамгаалах байгууллага түүхэндээ анх удаа хамгаалах болсон. Энэ үүрэг манай ангид оногдож байгаа. Иймээс бидэнд шинэ үүрэг хэрэгжүүлэх, биелүүлэх давхар үүрэг ирж байгаа” гэж ярилаа. Эр цэргийн алба хаана гэдэг бол эр хүнд амьдрах ухаан, тэсвэр хатуужил олгохоос гадна эр зоригийн том сургууль болдог байна. Өөрөөр хэлбэл амьдралд зөв шийдвэр гаргах, амьдрах ухаан заадаг нэг жилийн их сургууль болдгоороо илүү ач холбогдол өгдөг ажээ. Баярын арга хэмжээнд хугацаат цэргийн алба хаагчдын ар гэр, аав, ээж, ах дүүс нь хүрэлцэн ирсэн байв. Тангараг өргөж байгаа хугацаат цэргийн алба хаагчид оролцогчдод тулааны үзүүлбэр, урлагийн тоглолт, жагсаалын үзлэг зэргээрээ бэлэг барилаа. Өнөөдөр Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулдаг Хилийн цэргийн 0101, 0243-р ангийн бие бүрэлдэхүүн 2016 оны хугацаат цэргийн алба хаагчдынхаа тангарагийн баярын арга хэмжээг ёслолын байдалтайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

  • Мэдээлэл ЭНЭ САРЫН 19-НД ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО
  • мэдээлэл Цаг уурийн мэдээлэл
  • мэдээлэл Иргэдийн анхааралд
  • мэдээлэл Салбарын хэлэлцээр буюу бидний анхны хүчин төгөлдөр хууль эрхзүйн баримт батлагд
  • МУ-ын Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалтын сорил 2021 оны 3 дугаар сарын 31-ни
  • Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар Нус цэрээ бүү хая‼ Гудамжинд нус цэрээ хаях нь олон халдварт өвчин тархах эрсдли
  • https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/p526x296/157713341_5130840670321
  • Зарлал ИХ-ын гишүүн Ч.Ундрам 2020 оны 10 сарын 09-ны 09:00 цагт Сургуулийн зааланд ард
  • Мэндчилгээ Мэндчилгээ Түнхэл сайхан нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хойч үеийнхээ ирээдүйн сай
  • мэдээ Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж, гурав болон түүнээс дэ
  • мэдээлэл Сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛ
  • мэдээлэл Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль
  • мэдээлэл Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль
  • мэдээлэл Шинээр алдарт эхийн 1,2-дугаар одон авах эхчүүдийн одонг 2020 оны 09-29-ний өдри
  • мэдээлэл ЗАРЛАЛ 2020 ОНЫ 2-Р ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 2020 ОНЫ 10-Р САРЫН 07-НИЙ ӨДӨР МАН
  • мэдэгдэл МЭДЭГДЭЛ Аж ахуй нэгж байгууллага, иргэдийн анхааралд 2020.09.21