Цөөн үгээр

- МЭНДЧИЛГЭЭ - Мэндчилгээ - Мэдээлэл

БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ АЙМАГТ ЗОЧИЛЛОО

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 740

Энэ сарын 20-ны өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шинг Хайминг тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид Сэлэнгэ аймагт зочиллоо. Зочдыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж, Ж.Баярмагнай нар хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат зочдод Сэлэнгэ аймгаа танилцуулахын зэрэгцээ аймаг, орон нутгийнхаа онцлогийн талаар товч мэдээлэл өгч, хамтран ажиллах талаар саналаа солилцлоо. Элчин сайд Шинг Хайминг тэргүүтэй БНХАУ-ын төлөөлөгчид Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсын төрийн тэргүүн нарын санаачлан хэрэгжүүлж, ажил хэрэг болгож буй Эдийн засгийн коридор байгуулах “Нэг бүс-нэг зам” ажлын эхлэл болсон Алтанбулаг чөлөөт бүсэд зохион байгуулагдаж байгаа “Алтанбулаг экспо 2016” форумд оролцохоор ирэх далимдаа ийнхүү Сэлэнгэ аймгийн удирдлагатай уулзаж харилцан хамтран ажиллах асуудлаар саналаа солилцсон юм. Өмнө 2013 онд Сэлэнгэ аймгийн зүгээс БНХАУ-тай хамтран ажиллах асуудлаар санал тавьж, аймагтаа зочлохыг урьж байсан юм. Энэ удаа тэрээр ажлын далимаар зочилсон юм. Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шинг Хайминг ХАА болоод газар тариалангийн салбарт, цаашаад боловсрол, эрүүл мэндийн аль ч салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа энэ үеэр онцлон хэлсэн.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

  • Мэдээлэл ЭНЭ САРЫН 19-НД ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО
  • мэдээлэл Цаг уурийн мэдээлэл
  • мэдээлэл Иргэдийн анхааралд
  • мэдээлэл Салбарын хэлэлцээр буюу бидний анхны хүчин төгөлдөр хууль эрхзүйн баримт батлагд
  • МУ-ын Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалтын сорил 2021 оны 3 дугаар сарын 31-ни
  • Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар Нус цэрээ бүү хая‼ Гудамжинд нус цэрээ хаях нь олон халдварт өвчин тархах эрсдли
  • https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/p526x296/157713341_5130840670321
  • Зарлал ИХ-ын гишүүн Ч.Ундрам 2020 оны 10 сарын 09-ны 09:00 цагт Сургуулийн зааланд ард
  • Мэндчилгээ Мэндчилгээ Түнхэл сайхан нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хойч үеийнхээ ирээдүйн сай
  • мэдээ Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж, гурав болон түүнээс дэ
  • мэдээлэл Сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛ
  • мэдээлэл Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль
  • мэдээлэл Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль
  • мэдээлэл Шинээр алдарт эхийн 1,2-дугаар одон авах эхчүүдийн одонг 2020 оны 09-29-ний өдри
  • мэдээлэл ЗАРЛАЛ 2020 ОНЫ 2-Р ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 2020 ОНЫ 10-Р САРЫН 07-НИЙ ӨДӨР МАН
  • мэдэгдэл МЭДЭГДЭЛ Аж ахуй нэгж байгууллага, иргэдийн анхааралд 2020.09.21