2020 оны 3 дугаар сарын 10-ны 07.00 цагаас 3 дугаар сарын 16-ны 07.00 цаг хүртэл Нийслэл, аймаг, сумаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргалаа.
Дээрх шийдвэртэй холбогдуулан аймаг, сумын хэмжээнд 22 хяналтын цэгийг байгуулж, хяналт шалгалт хийн ажиллаж байна.
Иргэд та бүхэн баттай эх сурвалжийн мэдээлэлд итгэж, хувийн ариун цэврээ сайтар сахиж, амны хаалтыг тогтмол хэрэглэж, хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хүндрэл учруулахгүй байхыг АНХААРУУЛЖ байна.
Tweet