Цөөн үгээр

- МЭНДЧИЛГЭЭ - Мэндчилгээ - Мэдээлэл

мэдээлэл

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 714

Түнхэл тосгонд Мандал сумын Засаг Даргын Тамгын газраас зохион байгуулсан   “Нээлттэй хаалганы өдөр”-ийн тайлан

 

2019-10-16                                                                                                                                                                                                                                                                        Түнхэл

Мандал сумын ЗДТГ-аас Түнхэл тосгоны Соёлын төвд 2019 оны 10-р сарын 16-ны өдрийн 09:00 цагаас  Төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс түргэн шуурхай хүргэх, төрөөс зохион байгуулж буй ажил, арга хэмжээг иргэдэд сурталчилах, хууль сурталчилах , иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах зорилготой “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн зарлал  мэдээллийг Бид Түнхэлчүүд, Түнхэл Захирагчийн алба цахим хуудас болон мэдээллийн самбаруудад байршуулсан ба, Шонхор, Балж, Нарстай хэсгийн дарга нарт мэдээллийг 3 хоногийн өмнөөс хүргэж  иргэд, малчдад зарыг хүргэж ажиллалаа.

 

            “Нээлттэй хаалганы өдөр”-өөр Мандал сумын ЗДТГ-ын Газрын дарга Д.Байгалмаа төрийн албан хаагчдын  хамт ирж үйлчиллээ.

  • Эд хөрөнгийн эрхийн бү ртгэл            37
  • Улсын бүртгэл                                      33
  • Газар                                                     59
  • Хөдөө аж ахуй, Мал эмнэлэг              11
  • Нотариат                                              28
  • Мэргэжлийн хяналт                              8
  • Байгаль орчин , Ойн  анги                  29
  • Татвар                                                   12
  • Зүүнхараа цахилгаан шугам сүлжээ     38
  • Халамж                                                20
  • Нийгмийн даатгал                               21
  • Хөдөлмөр эрхлэлт                              10
  • Түнхэл ЕББДС                                    16
  • Төгөлхөн 6-р цэцэрлэг                         6
  • Цагдаа                                                   6         
  • Соёлын төв                                         30 иргэнд

             “Нээлттэй хаалганы өдөр”-өөр 364 иргэнд  төрийн үйлчилгээг үзүүлж, хууль сурталчилж ажиллалаа.

ЗДТГ-ын дарга Д.Байгалмаа иргэдтэй уулзаж Захирагчийн албаны албан хаагчдын ёс зүй, гүйцэтгэж буй ажил үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авч ярилцлаа.

  • Улсын бүртгэлийн тасаг Улсын бүртгэгч н.Бүрэнтөгс
  • Нас барсны бүртгэл, лавлагаа
  • Иргэний үнэмлэх  шинээр олголт, сунгалт, дахин олголт
  • Шилжүүлэг
  • Эцэг тогтоолтийн бүртгэл
  • Шинэ төрсөний бүртгэл
  • Лавлагаа
  • Гэрлэлтийн бүртгэл

 

  • Эд хөрөнгийн эрхийн  бүртгэлийн тасгийн Улсын бүртгэгч н.Лхагвасүрэн
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох
  • Эд  хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгох
  • Хувийн орон сууцны эрхийн бүртгэл зөвлөгөө
  • Бэлэглэлийн гэрээ
  • Газар эзэмших эрхийн бүртгэлийн материалын бүрдэл, зөвлөгөө
  • Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн материалын бүрдэл, зөвлөгөө
  • Гүйцэтгэлийн хувь
  • Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч н.Болормаа
  • Арвижих худалдааны төвд хүнснийхудалдаа эрхэлдэг Л.Мягмарсүрэн, З.Лхагвасүрэн нарт Түнхэл талхны цех Я.Хүрэлхүү
  • Цайны газар н.Энхнасан
  • PC тоглоомын газар  Н.Ариунсанаа
  • Хараагийн боргио дэлгүүр Д.Тодцэцэг
  • Маргад эрдэнэ дэлгүүр Д.Тодчимэг нарт Эрүүл ахуйн  тухай хууль , Зөрчлийн тухай сурталчилж, барааны чанар, хугацаа, бараа бүтээгдэхүүний өрөлт, байгууллагын агааржуулалт, бараа хадгалах складтай байх, Архи согтууруулах ундаа, Тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа,  худалдагчийн эрүүл мэндийн шинжилгээг 6 сар тутамд өгч байх, орчны эрүүл ахуйн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

 

 

  • Газар даамал Б. Булганхангай :
  • Хашаа, байшингийн кадастр хийлгэх
  • Өвөлжөөний газар шинээр авах
  • Эрх шилжүүлэх
  • Газрын эзэмшлийн эрх шилжүүлэх
  • Хаяг шинээр авах
  • Ногооны газар авах
  • Давхцал арилгах
  • Газар өмчлөл
  • Өмчлөл салгах
  • Байгаль орчин , Ойн анги Байгаль хамгаалагч Ю.Гүрбадам
  • Мод модон материалын гарал  үүсэл
  • Түлээний эрхийн бичиг
  • Байгаль  орчны маргаан
  • Байгаль орчны тухай хууль зөвлөгөө
  • Ойн менежмент төлөвлөгөө
  • Газрын маргаан шийдвэрлэх

 

  • ХАА, Мал эмнэлэгийн тасгийн Улсын байцаагч н.Батзориг
  • Хадлангийн газар эзэмших, гэрээ сунгах
  • Мал эмнэлэгийн эмийн худалдаа
  • Зөвлөгөө
  •  

Нотариатын үйлчилгээ:

  • Өвлөх эрхийн гэрчилгээ
  • Итгэмжлэл
  • Гарын үсэг баталгаажуулалт
  • Хуулбар
  • ГЭЭШГ
  • ТХХХАГ
  • ҮХХХАГ

 

  • Зүүнхараа  Цахилгаан шугам сүлжээ
  • Мессэж мэдээ хүлээн авах утасны дугаар солиулах
  • Цахилгаан хэрэглээний төлбөр өндөр гарч байгаа шалгуулахө
  • НӨАТ өгөх
  • Хэрэглэгчийн нэр солиулах
  • Гэрээ шинэчлэх
  • Код авч цахилгаан холбуулах
  • Техникийн нөхцөл
  • 380 цахилгаан хүчдэл татуулах  хүсэлт
  • Бичилтийн дэлгэрэнгүй авах
  • ААНБ-аас  ахуйн  хэрэглээг салгуулах  

Түнхэл тосгоны Хэсгийн төлөөлөгч Х.Хараа, Цагдаа Ганбаатар нар иргэдэд Зөрчлийн тухай  , Замын хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль сурталчилж ажиллалаа.

  • Татварын Улсын байцаагч Ж.Болд
  • Татварын шинэчилсэн багц хууль
  • ААНОАТ, ХХОАТ, АТБӨЯХАТ, ГЗА
  • Халамжийн мэргэжилтэн Б.Амарзаяа
  • Цалинтэй ээж
  • Ахмад настан шүд хийлгэх
  • Алдарт эхийн одон авах
  • Хүүхдийн 20000 төг
  • ХБИ асаргаа
  • Түлээний мөнгө авах
  • Жирэмсний мөнгө
  • Хүнсний эрхийн бичиг

 

  • Нийгмийн даатгалын байцаагч Н.Цэцэгжаргал
  • ЭМД, Нийгмийн  даатгал, шалгуулах
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгох
  • Оршуулгын тэтгэмж
  • Хөдөлмөрийн чадвар түр алдалт/лист/
  • Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн Д.Энхжаргал
  • Ажил хайгчаар бүртгүүлэх
  • Төсөл хөтөлбөрт хамрагдах
  • Сум хөгжүүлэх сангийн зээл
  • Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд хамрагдах
  • Хөдөлмөрийн  аюулгүй байдал эрүүл ахуйн тухай

Мэдээллийг мэргэжилтэн тус бүр иргэдэд хүргэж ажиллалаа.

  • Түнхэл ЕББДС, Төгөлхөн цэцэрлэгийн хамт олон  багш,сурагч, хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж эцэг эхийн санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Соёлын төвийн номын сан шинэ номын үзэсгэлэн гаргаж иргэдэд танилцуулж үйлчиллээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн дараа Мандал сумын  ЗДТГ-ын дарга Д.Байгалмаа Түнхэл захирагчийн албаны Засаг дарга Ч.Оюунгэрэл, Төрийн  захиргааны албан хаагчидтай  уулзаж иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлийг танилцуулж цаашид албан хаагч бүр  төрийн албаны ёс зүй, харилцаа хандлагаа сайжруулах ,Сум хөгжүүлэх сан , төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийг ил тод болгох иргэдэд үйлчилэх үйлчилгээг сайжруулан   ажиллахыг  зөвөллөө.

 

                                                                            Тайлан гаргасан:

ТЗХЭЗ , дотоод ажил хариуцсан мэргэжилтэн                                 Э.Анхтуяа

Сүүлд нэмэгдсэн мэдээ

  • Мэдээлэл ЭНЭ САРЫН 19-НД ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО
  • мэдээлэл Цаг уурийн мэдээлэл
  • мэдээлэл Иргэдийн анхааралд
  • мэдээлэл Салбарын хэлэлцээр буюу бидний анхны хүчин төгөлдөр хууль эрхзүйн баримт батлагд
  • МУ-ын Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалтын сорил 2021 оны 3 дугаар сарын 31-ни
  • Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар Нус цэрээ бүү хая‼ Гудамжинд нус цэрээ хаях нь олон халдварт өвчин тархах эрсдли
  • https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/p526x296/157713341_5130840670321
  • Зарлал ИХ-ын гишүүн Ч.Ундрам 2020 оны 10 сарын 09-ны 09:00 цагт Сургуулийн зааланд ард
  • Мэндчилгээ Мэндчилгээ Түнхэл сайхан нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хойч үеийнхээ ирээдүйн сай
  • мэдээ Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж, гурав болон түүнээс дэ
  • мэдээлэл Сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛ
  • мэдээлэл Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль
  • мэдээлэл Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль
  • мэдээлэл Шинээр алдарт эхийн 1,2-дугаар одон авах эхчүүдийн одонг 2020 оны 09-29-ний өдри
  • мэдээлэл ЗАРЛАЛ 2020 ОНЫ 2-Р ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 2020 ОНЫ 10-Р САРЫН 07-НИЙ ӨДӨР МАН
  • мэдэгдэл МЭДЭГДЭЛ Аж ахуй нэгж байгууллага, иргэдийн анхааралд 2020.09.21