ЗАРЛАЛ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Шүүхийн Тамгын газар 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагаас Түнхэл Захирагчийн албаны өмнөх талбайд " НЭЭЛТТЭЙ ХААЛГА"-ны өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөгөөр иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд хуулийн мэдээлэл, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Шүүхэд өргөдөл гомдол гаргах тухай хуулийг сурталчилан таниулна. Мөн Түнхэлийн МБАА-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө.
Түнхэл Захирагчийн алба
Tweet