Цөөн үгээр

- мэдээлэл - мэдээлэл - Зарлал

Цаг агаарын шуурхай мэдээ

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 151

ШУУРХАЙ МЭДЭЭ

 

Дугаар 2

 Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар

2019 оны 05 сарын 13-ний өдөр

 

Мэдээний утга

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр 05 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд ихэнхи нутгаар хур тунадас орж, салхи 16-18 м/с, говь, тал, хээрийн нутгаар 24 м/с хүртэл ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурч автозам, даваа цасанд хаагдах хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна.

Иймд

  • Салхи шуурганы үеэр бага насны хүүхдийг малд харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, малын бэлчээрлэлтэд онцгой анхаарахыг малчид, иргэдэд сануулах.
  • Цаг агаарын мэдээг алслагдсан цэгт байрлаж байгаа ард иргэдэд тогтмол хүргэх.
  • Хүчтэй салхи шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцлон анхаарч иргэд хөдөлгөөнд оролцохгүй байх

 

Цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Онцгой байдлын газрын 7036101, 7036105 Мандал 70367101 Сайхан 70368101 Баянгол 70369101 дугаарын утсанд мэдэгдэх.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР