Дугаар 1
2019 оны 04 сарын 11-ний өдөр
Мэдээний утга
|
Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр 04 дүгээр сарын 12-ны өдөр төв болон зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн хур тунадас орж салхи 15-17 м/с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй байна..
Иймд:
-
Салхи шуурганы үеэр бага насны хүүхдийг малд харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, малын бэлчээрлэлтэд онцгой анхаарахыг малчид, иргэдэд сануулах
-
Хүчтэй салхи шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд гарахгүй байх
-
Аюулт үзэгдлийн улмаас автозамд хүндрэл үүссэн зайлшгүй тохиолдолд тухайлсан чиглэлийн автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
Цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Онцгой байдлын газрын 7036101, 7036105 Мандал 70367101 Сайхан 70368101 Баянгол 70369101 дугаарын утсанд мэдэгдэх.
|
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР