Сэлэнгэ аймгийн Түнхэл ЕБС 2017-10-27-ны өдөр Хараа бүсийн бага боловсролын “Сайн хичээл-Үйл ажиллагаа” зөвлөгөөн амжилттай явагдлаа.
Зөвлөгөөний зорилго нь: Монгол үндэстний оюуны соёлын үнэт өв болсон эх хэлний сургалтын чанарыг сайжруулах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй багшийн заах арга зүй, ур чадвар, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багш нар бие биеэсээ суралцах, хөгжих бололцоог өргөжүүлэх зорилготой.
Хараа бүсийн нийт 8-н сургуулийн 51 багш удирдлагууд хамрагдлаа.
Нийт 2-5-р ангийн 8-н монгол хэлний хичээл заагдсанаас
• Хэрх ЕБС-ийн багш Н.Мөнхцэцэг 5-р анги “Оньсого зохион бүтээцгээе”
• Мандал 3-р сургуулийн багш А.Ариунжаргал 2-р анги “Мэдээлэл ашиглан унших, ярих, сонсох чадварыг хөгжүүлэх”
• Түнхэл ЕБС-ийн багш А.Амина “Үйл үг үүсгэх Л залгаврыг зөв хэрэглэх” хичээлүүд 1-3-р байруудад шалгарлаа.
Мөн зөвлөгөөнд урилгаар МУ-ын 2016 оны Шилдэг багш Г.Цолмон (СБ-IV) урилгаар оролцож “Анги удирдах урлаг” сэдэвт “Сайн туршлага”-аа түгээн дэлгэрүүллээ.
Tweet