Түнхэл тосгон нь өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй "ЭРҮҮЛ БҮС"-д багтаж байгаа бөгөөд 2017.11.20-ны өдрөөс эхлэн "Балж" чиглэлд урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийгдэж байна. 20-ны өдрийн байдлаар 300 үхэрт хийгдсэн. Цаашлаад Шонхор, Нарстай, төв хэсгийн бүх үхрүүдэд хийгдэнэ. Ажнайн даваанд хөл хорио тогтоосон байнгын пост ажиллаж байна.
Жич: Ард иргэдийн дунд 264-р хэсэгт /Нарстай/ шүлхий өвчин гарсан гэх нь худал мэдээлэл болно.