МЭНДЧИЛГЭЭ
Түнхэл сайхан нутгийнхаа хөдөлмөрч, бүтээлч, эвсэг, зон олондоо зуны эхэн сарын шинийн арван тавны билигт сайн өдрийг тохион сэтгэлийн халуун мэндийг хүргэн мэндчилье. Түнхэл тосгон маань иргэд олон нийтийнхээ нийгэмд оролцох оролцоонд түшиглэн бүтээн байгуулалт, тохижуулалтын ажил өрнүүлж, өнгө үзэмжээ дээшлүүлж байгаад баяртай байна.
Ард иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, ил тод, чанартай, хүртээмжтэй, шуурхай байлгах талаар нилээдгүй ажлыг тусган хэрэгжүүлж байна. Надад итгэл үзүүлэн Засаг дарга хэмээх эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг хүлээлгэж, дэмжин, хамтран ажиллаж буй иргэд, ААНБ-ын хамт олон та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхэн манай цахим хуудаснаас орон нутгийн мэдээ мэдээллийг авахын зэрэгцээ санал бодлоо илэрхийлж бидэнтэй ажил хэргийн харилцаа тогтоож, хамтран ажиллахыг хүсье.
Ард олны минь үйлс нь өөдрөг, ухаан нь уужим, оюун нь мэргэн байж ирж буй өдөр бүхэн энх мэндийн бэлэгдэл байх болтугай.
ЗАСАГ ДАРГА Ч.ОЮУНГЭРЭЛ
Tweet