Цөөн үгээр

- МЭНДЧИЛГЭЭ - Мэндчилгээ - Мэдээлэл

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 215

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 24

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралт, Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралт, Төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг 3 дугаар хавсралт, Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 4 дүгээр хавсралт, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 5 дугаар хавсралт, Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 6 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 7 дугаар хавсралт, Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 8 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээг 9 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээг 10 дугаар хавсралт, Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг 11 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталж, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтооход шаардагдах хөрөнгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 79 дүгээр тогтоолд заасан нийслэл, аймаг, дүүрэг, сумын Засаг даргын орлогч нарын албан тушаалын цалингийн жишиг болон “Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 333 дугаар тогтоол, “Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 264 дүгээр тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                    У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд                                                                             Ч.ХҮРЭЛБААТАР

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                                       С.ЧИНЗОРИГ

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

  • Мэдээлэл ЭНЭ САРЫН 19-НД ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО
  • мэдээлэл Цаг уурийн мэдээлэл
  • мэдээлэл Иргэдийн анхааралд
  • мэдээлэл Салбарын хэлэлцээр буюу бидний анхны хүчин төгөлдөр хууль эрхзүйн баримт батлагд
  • МУ-ын Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалтын сорил 2021 оны 3 дугаар сарын 31-ни
  • Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар Нус цэрээ бүү хая‼ Гудамжинд нус цэрээ хаях нь олон халдварт өвчин тархах эрсдли
  • https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/p526x296/157713341_5130840670321
  • Зарлал ИХ-ын гишүүн Ч.Ундрам 2020 оны 10 сарын 09-ны 09:00 цагт Сургуулийн зааланд ард
  • Мэндчилгээ Мэндчилгээ Түнхэл сайхан нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хойч үеийнхээ ирээдүйн сай
  • мэдээ Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж, гурав болон түүнээс дэ
  • мэдээлэл Сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛ
  • мэдээлэл Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль
  • мэдээлэл Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль
  • мэдээлэл Шинээр алдарт эхийн 1,2-дугаар одон авах эхчүүдийн одонг 2020 оны 09-29-ний өдри
  • мэдээлэл ЗАРЛАЛ 2020 ОНЫ 2-Р ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 2020 ОНЫ 10-Р САРЫН 07-НИЙ ӨДӨР МАН
  • мэдэгдэл МЭДЭГДЭЛ Аж ахуй нэгж байгууллага, иргэдийн анхааралд 2020.09.21