Иргэд , ААНБ-ын дарга, эрхлэгч нарт Анхааруулах нь:
Улсын онцгой комиссын 2020-03-01-ний өдрийн 03 тоот Тогтоол, Мандал сумын Засаг даргын 2020-03-02-ны өдрийн А/41 тоот захирамжийн дагуу СОVID -19 -ийн тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 03-р сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.
Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэхгүй байхыг үүрэг болгосныг танилцуулж байна.
Иймд иргэн бүр хувийн ариун цэврийг ханган олноор цуглахгүй байх, амны маск зүүх, гараа тогтмол савандаж угаах, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх зэргээр гэр бүл , үр хүүхдээ аюулт халдварт өвчнөөс хамгаалахыг уриалж байна.
Түнхэл Захирагчийн алба
Tweet